Онцлох ишлэл |
|
"Монгол улсын хувьд цахилгаан тээврийн хэрэгслээ дэмжиж, хэрэглээг ихэсгэх бодлого баримтлах нь урт хугацаандаа Монгол улсад улсад ашигтай байна." -Х. Гүлнур Ти Ди Би Секьюритис ҮЦК Брокер
|
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
МУ-ын хэмжээнд 2022 оны 5-р сарын байдлаар бүртгэлтэй 452 цахилгаан тээврийн хэрэгсэл байдаг болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. ЭКО буюу 100% цахилгаан хөдөлгүүртэй машины улсын дугаарыг манайд ногоон өнгөөр ялгасан байдаг. Харин уул уурхайн салбарт одоогийн байдлаар цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ ховор байна. Ирээдүйд ашиглалт нэмэгдэх нь тодорхой боловч дэлхийн зах зээлд аль хэдийнээ цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэгцээ өндөр болжээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг өсгөснөөр Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,251.88 нэгжид хүрч, 3.49%-ийн бууралттай хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500" индекс 4.65%, "Dow Jones Industrial Average" индекс 4.00%, технологийн "NASDAQ Composite" индекс 5.07% тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. "Dow Jones Industrial Average" индекс 29,590.41 нэгж дээр хаагдсан нь 2020 оны сүүл үеэс хойших хамгийн доод цэгтээ очоод байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа нь эдийн засгийн өсөлтийн удаашрал удаан үргэлжилж болзошгүй гэх хүлээлтийг үүсгэж улмаар Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 4.37%, "France’s CAC 40" индекс 4.84%, "Italy’s FTSE MIB" индекс 4.72%, "Germany’s DAX" индекс 3.59%, "UK’s FTSE 100" индекс 3.01% тус тус уналттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Nikkei 225" индекс 2.6%, "TOPIX' индекс 1.37% тус тус бууралттай хаагдсан.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлт нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад 7 хоногт нөлөөлж, БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Shanghai Composite" индекс 1.2%, "CSI 300" индекс 1.9%-иар тус тус бууралттай хаагдлаа. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,536 ширхэг бондыг нийт 185.37 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсний дараагаар Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж өссөн. АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт 4.1%-д хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин; 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.7%-д хүрсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр түвшин тус тус боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
|
Япон улс аялал, жуулчлалын ихэнх хязгаарлалтуудаа ирэх сараас цуцална |
2022.09.23 |
Япон улс өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тогтоосон хязгаарыг хүчингүй болгохын зэрэгцээ өмнө нь зөвхөн аяллын группт багтан тус улсад зорчих боломжтой байсныг цуцаллаа. |
Дэлгэрэнгүй |
Английн Төв банк бодлогын хүүгээ дахин 0.5 нэгж хувиар өсгөлөө |
2022.09.23 |
Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ огцом өсгөхөөр болсны дараа бусад улсын Төв банкнууд ч бодлогын хүүгээ өсгөж байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
"ГАҮЛИ ҮЦК" ХХК-ИЙН АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО |
2022.09.23 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 496 дугаар тогтоолоор СЗХ-ны эрхзүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3 , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, СЗХ-ны 2022 оны 304 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн СЗХ-ны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 496 дугаар тогтоолоор "Гаүли ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. |
Дэлгэрэнгүй |
"АЗИА ПАСИФИК СЕКЬЮРИТИС ҮЦК" ХХК-ИЙН БРОКЕР, ДИЛЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО |
2022.09.23 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 495 дугаар тогтоолоор СЗХ-ны эрхзүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.3 , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, СЗХ-ны 2022 оны 302 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн СЗХ-ны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 495 дугаар тогтоолоор "Азиа пасифик секьюритис ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|